Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Эрчим хүчний яамн Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал А.Бямбадорж болон тус төвийн хамт олон Эрчим хүчний яам болон хөгжлийн төвд ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч уулзан Эрчим хүчний хүчний сайд Н.Тавинбэхийн мэндчилгээг уламжилж мөн эрчим хүчний салбарын хэмжээнд өнгөрсөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын талаар товч танилцуулж, санал бодлыг нь сонсон хүндэтгэл үзүүллээ.