Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хоорондохтехникийн хамтын ажиллагааны хүрээнд Эрчим хүчний яам болонГерманы олон улсын хамтын ажиллагааны Нийгэмлэг / ГОУХАН /-ийн хооронд “Эрчим хүчний үр ашиг “ төслийн IIIүе шатны тухай харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Дэлгэрцогт, Германы олон улсын хамтын ажиллагааны Нийгэмлэгийн Төслийн үйл ажиллагааны явцыг хянах багийн дарга, доктор Дирк Асманн нар гарын үсэг зурлаа.
Эрчим хүчний үр ашгийн чиглэлээр хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд явуулах үйл ажиллагааны үндсэн зорилго нь Монгол улсын засгийн газраас явуулж буй бодлоготой уялдуулан эрчим хүчний үр ашгийг дэмжих замаар эрчим хүчний үйлдвэрлэл ба хэрэглээг эдийн засаг, экологийн хувьд тогтвортой болгож, эрчим хүчний найдвартай хангамжийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм.
Санамж бичиг нь “Эрчим хүчний системийн үр ашиг төсөл”-ийн 3 дугаар шатанд хийгдэх үйл ажиллагааны үндсэн хэсгүүдийг багтаасан бөгөөд энэ үндсэн хэсгүүдийг Монгол Улс дахь холбогдох байгууллага, албан тушаалтнуудтай харилцан ойлголцсоны үндсэн дээр боловсруулсан болно. Үр дүнг 2013 оны 4, 5 дугаар сард хийгдсэн төслийн явцын шалгалт болон 2013 оны 5 дугаар сарын 7-нд зохион байгуулагдсан төлөвлөлтийн семинарын үеэр боловсруулсан.
Төслийн явцын шалгалтын төгсгөлд ГОУХАН-ийн зүгээс энэ баримт бичгийг үндэслэн төслийн саналыг нягтлан боловсруулж Холбооны Эдийн засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яаманд өргөн барих бөгөөд Засгийн газар хооронд харилцан нот бичиг солилцсоноор төслийг хэрэгжүүлэх тухай эцсийн шийдвэр гарах юм.
ГОУХАН-ийн зүгээс Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны захиалгаар 2007 оны 11 дүгээр сараас "Эрчим системийн үр ашиг" төслийг хэрэгжүүлж эхлэн бөгөөдтөслийн 2 дугаар үе шат 2014 оны 4 дугээр сард дуусах юм. Төслийн өмнөх 2 үе шатанд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний систем, нэн ялангуяа ДЦС болон цахилгаан шугам сүлжээн дээр үйл ажиллагаагаа хандуулж ирсэн.
Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас 2012 оны 3 дугаар сард гаргасан Монгол Улстай хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах тухай стратегийн баримт бичигт "эрчим хүчний үр ашиг"-ийг өргөн утгаар нь (хэрэглэгч талыг оролцуулан) тэргүүлэх 3 чиглэлийн нэг мөн гэдгийг тодорхойлсон. Одоогийн байдлаар энэ стратегийн баримт бичиг нь Монгол Улсын засгийн газраас санал авах хэмжээнд явж байна.
Төслийн дараагийн үе шатыг төлөвлөх зорилгоор 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 8 хүртэл төслийн үйл явцыг хянаж, төслийн үйл ажиллагааны хүрээнд хүрсэн үр дүнг тусган дүгнэсэн. Үүнийг үндэслэн төслийн түнш байгууллагуудтай санал солилцсоны дагуу төслийн шинэ үе шатыг 2014 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэх боломжтой талаар зөвлөмж гаргасан.
Төслийн 3 дугаар шатныг 3 жилийн хугацаанд 4,0 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.