2021-05-19 07:19:00

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж байгаа “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийн Гэрээ хэлцэл, байгаль орчин, нийгмийн харилцааны асуудал хариуцсан инженерийн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Тавигдах шаардлага:

Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Товч намтар;
  4. Иргэний үнэмлэхний хуулбар;
  5. Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  6. Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримтыг хавсаргах;
  7. Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Нийгмийн даатгал, шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргах/;
  8. Ажил байдлын тодорхойлолт /ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/.

Дээрх материалуудыг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 16:00 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна.

 

Хаяг: Эрчим хүчний яам,

Засгийн газрын 14-р байр

1 дүгээр давхар, 100 тоот өрөө

Утас: 51-267072, 99082770, факс:70043479