2021-05-28 08:23:38

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

Эрчим хүчний сайдын А/108 тоот тушаалаар Эрчим хүчний яамны дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдаж, анхдугаар хурлаа хийлээ. Хурлын эхэнд зөвлөлийг бүртгэсэн батламжийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Г.Батдорж гардуулав.

Залуучуудын хөгжлийн зөвлөл нь эрчим хүчний салбарын залуучуудын эрхийг хамгаалах, тэдгээрийн хөгжил, олон нийтийн оролцоог дэмжих, салбар дундын уялдаа холбоог хангах, шийдвэр гаргах түвшинд залуучуудын үзэл бодол, идэвх санаачилгыг дэмжих замаар бүтээн туурвих боломжийг бүрдүүлэх, оролцоог нэмэгдүүлэх  зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулах юм.  

Анхдугаар хурлаар зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, танилцуулахаар санал солилцов.

Эрчим хүчний яамны дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийн даргаар Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Р.Батрагчаа, дэд даргаар Санхүүгийн хэлтсийн дарга Ж.Жанарбаатар, Төрийн захиргааны удирдлагын газрын шинжээч Д.Оюунчимэг, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Г.Хүслэн нар томилогдон ажиллахаар болов.