2021-07-08 10:19:26

Өндөр настан Б.Цэрэннадмид Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж,эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан инженер техникийн ажилчин, албан хаагчдыг төрийн дээд одон медалиар шагнасныг эрчим хүчний сайд Н.Тавинбэх гардуулан өглөө.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

“Лоро пъяна” ХХК-ийн ажилтан, өндөр настан Банзрагч овогтой Цэрэннадмид,

АЛТАН ГАДАС ОДОНГООР

“Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц” барих төслийн зохицуулагч Чимэддорж овогтой Батзориг,

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн өндөр настан Ишдорж овогтой Шүрэнцэцэг,

“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн инженер Пүрэв овогтой Болдбаатар нарыг тус тус шагнав.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх төрийн дээд одон медалиар шагнагдсан хүмүүст эрүүл энхийг ерөөхийн сацуу салбарын нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, амжилт хүслээ.