2021-07-09 11:30:17

“Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр Б.Ариундэлгэрийг шагнав

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч Б.Ариундэлгэрийг шагнасныг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх гардууллаа.

Мөн Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр Бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Г.Энхтүвшин, мэргэжилтэн Э.Мөнхтөр, Эрчим хүчний яамны жуух бичгээр Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Б.Дэлгэрэл, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч Б.Мөнхчулуун, Хууль зүй, дотоод хэргийн яамны жуух бичгээр Хуулийн хэлтсийн ахлах шинжээч Б.Нармандах, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтнаар Төрийн захиргааны удирдлагын газрын хэвлэлийн төлөөлөгч Б.Баяржаргал, Монголын залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар медалиар Гадаад хамтын хэлтсийн ажиллагааны мэргэжилтэн Б.Ганчимэг нар тус тус энгэрээ мялаав.