2021-11-01 06:07:16

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙН БЭЛГЭДЭЛ, МЕДАЛЬ, ЭНГЭРИЙН ТЭМДГИЙН ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Зорилго:

Монгол орны гал голомт болсон Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулж салбарын түүх, хөгжил, ирээдүйн зорилтыг илтгэсэн “100 жилийн ойн бэлгэдэл, медаль, энгэрийн тэмдэг”-ийн загвар зохион бүтээх уралдааныг зарлаж байна.

Ерөнхий шаардлага:

  1. Бэлгэдэл, медаль, энгэрийн тэмдгийн загварнь эрчим хүчний салбарынүйл ажиллагаа, онцлог,түүхэн замнал, хөгжил дэвшил, шинэчлэлийг бэлгэдсэнутга агуулга бүхийбүтээл байна.
  2. 100-н жилийг бэлгэдсэн тоо орсон байна
  3. График дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна.
  4. Бэлгэдэл, медаль, энгэрийн тэмдгийн загвар нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдах байдлаар ирүүлнэ.
  5. Бэлгэдлийн загвар нь хар, цагаанаар хэвлэхэд тохиромжтой байна.
  6. Бэлгэдлийн загвар нь ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэхэд тохиромжтой байна.
  7. Уралдаанд оролцогч ньзөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээлээс хуулбарлаагүй байх.
  8. Уралдаанд оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарлаж, овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын хаягийг тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.

Хугацаа

Уралдаанд оролцогч бүтээлээ 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор PNG, JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбар болон эх хувийн хамт  logo100@energy.gov.mn цахим хаягаар ирүүлэх буюу Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яамны 212 тоот Б.Түмэнжаргалд файл хэлбэрээр авчирч өгнө.

Шалгаруулах журам, шагнал урамшуулал:

Уралдаанд ирүүлсэн материалыг ажлын хэсэг шалгаруулж яамны цахим хуудсаар нийтэд зарлах бөгөөд дор дурдсан байр эзлүүлэн шагнана.

Бэлгэдэл - Хамгийн  шилдэг нэг бүтээл 5 /тав/ саятөгрөг

Медаль - Хамгийн  шилдэг нэг бүтээл 3 /гурав/ саятөгрөг

Энгэрийн тэмдэг - Хамгийн  шилдэг нэг бүтээл 2 /хоёр/ саятөгрөг.

Тусгай байр – 500 /таван зуун мянга/ төгрөг.

Жич: Ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй ба шалгарсан бүтээлийг холбогдох хуулийн дагуу зохиогчийн эрхийг Эрчим хүчний яам эзэмшинэ. Мэдээллийг 51-267087 утсаар холбогдон авах боломжтой.