2021-11-25 11:14:28

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ

Эрчим хүчний яамны төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа 2021оны 11 дүгээр сарын 25-ны өдөр боллоо. Эрчим хүчнийбодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Энхүүш, Б.Энхтөр, Б.Давааням, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Г.Гэрэлт-Од, Б.Мөнхсоёл, М.Оюундаваа, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Б.Сүндэрьяанар төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударгаар ажиллахаа хамт олныхоо өмнө тангараглав.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохтангарагийн ёслолыг нээж, Төрийн захиргааны албан хаагчдаар томилогдсон  хүмүүсийг танилцуулан тангарагийн бичгийг гардуулж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг хүслээ.

Тангарагыг цээжээр дээдлэн дуудаж дууссаны дараа тангараг өргөгчньМонгол Улсын төрийн сүлдэнд мэхийн ёслож,зүүн өвдөг сөхрөн Монгол Улсын төрийн далбаанаас адис авсан юм.