СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд хамтран хэрэгжүүлж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид захиргааны дараах ажлын байранд нээлттэйсонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:
1. Техник, хяналтын инженер-1
Тавигдах шаардлага:
- Дулааны инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- ХАБЭА-н чиглэлээр сургалтад хамрагдаж, дадлага эзэмшсэн байх;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Хэрэглээний word, excel, project access болон бусад шаардлагатай програмуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх;
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
2. Дулааны химийн инженер-1
Тавигдах шаардлага:
- Химийн инженерчлэл, химийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Хэрэглээний word, excel, project access болон бусад шаардлагатай програмуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх;
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
3. Захиргааны туслах ажилтан-1.
Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага болон төрийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Хэрэглээний word, excel, project access болон бусад шаардлагатай програмуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх;
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет
- Товч намтар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримтыг хавсаргах
- Ажлын туршлагын талаарх мэдээлэл/Нийгмийн даатгал, шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргах/
- Ажил байдлын тодорхойлолт /Ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/
Дээрх материалуудыг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 16:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.
Жич: Ирүүлсэн материалыг буцааж олгохгүй бөгөөд зөвхөн хураангуй жагсаалтад тэнцсэн горилогчтой холбогдохыг анхаарна уу.
Хаяг: Эрчим хүчний яам, Засгийн газрын XIVбайр
1 давхар, 100 тоот өрөө
Утас: 51-267072