2022-04-22 02:31:17

Н.Тавинбэх: Замбараагүй газар олголтыг цэгцлэхэд нэгдсэн мэдээллийн сан чухал үүрэг гүйцэтгэнэ

Эрчим хүчний яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтран төрийн байгууллага хоорондын ажлын уялдааг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийг цахим хэлбэрээр солилцож үйл ажиллагаандаа ашиглах, төрийн үйлчилгээг хялбаршуулах зорилгоор хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Гэрээний хүрээнд мэдээлэл солилцох хамтарсан уулзалтыг өнөөдөр /2022.04.22/ зохион байгууллаа. Уулзалтад эрчим хүчний сайд Н.Тавинбэх холбогдох газар хэлтсийн дарга болон үйлдвэр компанийн ерөнхий инженерүүд оролцлоо. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай:

Ингэснээр улсын хэмжээний эрчим хүчний салбарын мэдээллийн сан үүсэх, Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг баяжуулах, Газрын нэгдмэл сан, Орон зайн өгөгдлийн суурь мэдээллийг бүрдүүлэх, эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхцуулан газар олголт хийх, барилга, байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээний орон зайн мэдээллийг газрын цахим системд оруулах, удирдан зохион байгуулах ажлын хэсгийг томилон ажиллуулж, хамтран ажиллахаа Эрчим хүчний сайд Н.Тавинбэх илэрхийлэв.