2022-08-30 08:10:25

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тамга тэмдгээ гардан авлаа

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилсон.

Эрчим хүчний сайдаар томилогдсон Б.Чойжилсүрэн сайд асан Н.Тавинбэхээс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

Тамга хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хүрэлцэн ирж амжилт хүслээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн

Төгссөн сургууль, мэргэжил

1988 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг тус тус төгссөн. Автоматикч, телемеханикч мэргэжилтэй.

Ажилласан байдал

Гадаад хэл

Англи, Орос

Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц болон бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийг цаг алдалгүй эхлүүлэх, эрчимжүүлэх, Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг бий болгоход хичээж ажиллахаа илэрхийллээ.