2023-03-03 06:07:32

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж байгаа “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Тавигдах шаардлага:

  1. Инженер чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; /Усан цахилгаан станцын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно/;
  2. Олон улсын хамтын ажиллагааны болон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн удирдах албан тушаал болон түүнтэй дүйцэхүйц албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  3. Гадаад хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх;
  4. Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх;
  5. Олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж гэрээ хэлцэл байгуулах чадвартай байх;
  6. Эрчим хүчний салбарын бодлого, хэрэгжилтийн талаар мэдлэгтэй байх;
  7. Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
  8. Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;

Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Товч намтар;
  4. Иргэний үнэмлэхний лавлагаа /e-mongolia/;
  5. Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
  6. Дипломын лавлагаа /e-mongolia/эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  7. Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримтыг хавсаргах;
  8. Нийгмийн даатгалын лавлагаа сүүлийн 5 жилээр;
  9. Ажил байдлын тодорхойлолт./ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/

Дээрх материалуудыг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.

Хаяг: Эрчим хүчний яам, Засгийн газрын 14-р байр 2 дугаар давхар, 212 тоот өрөө

Утас:   51-263057