Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1.Тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
2.Тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх;
3.Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
4.Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.
5.Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
6.Компанитай аливаа бизнесийн холбоогүй;
7.Компанийн засаглалын сургалтад хамрагдсан, компанийн засаглалаар мэргэшсэн байх;
8.Цахилгаан, эрчим хүч /0713/, Эрчим хүчний салбарт ажиллаж байсан туршлагатай санхүү, эдийн засагч, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй байх.
Бүрдүүлэх материал:
1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ;
2.Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;
3.Ажил байдлын тодорхойлолт/ ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/;
4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
5.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт;
6.Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
7.Иргэний үнэмлэхийн хуулбар;
8.Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIV байр/-ны бичиг хэргийн ажилтан хүлээн авна.
Анхаарах зүйлс:
1.Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг зэргийг гаргацтай бичих;
2.Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
3.Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
4.Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;
5.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ 2 хүртэлх компанид гаргана;
Нэмэлт мэдээллийг Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн /Э.Ихбаяр/ -аас авна уу, холбоо барих дугаар 51-267069.
|
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН НЭРС |
|||
|
1. |
“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК |
14. |
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК |
|
2. |
“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК |
15. |
“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК |
|
3. |
“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК |
16. |
“Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК |
|
4. |
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК |
17. |
“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК |
|
5. |
“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК |
18. |
“Амгалан дулааны станц” ТӨХК |
|
6. |
“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК |
19. |
“Налайхын дулааны станц” ТӨХК |
|
7. |
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК |
20. |
“Багануурын дулааны станц” ТӨХК |
|
8. |
“Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК |
21. |
“Дулаан шарын гол” ТӨХК |
|
9. |
“Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК |
22. |
“Ховд дулааны станц” ТӨХК |
|
10. |
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК |
23. |
“Хөвсгөл дулааны станц” ТӨХК |
|
11. |
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК |
24. |
“Улаангомын дулааны хоёрдугаар станц” ТӨХК |
|
12. |
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК |
25. |
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК |
|
13. |
“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК |
26. |
“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК |
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ