2023-03-30 05:36:53

Төсөл хэрэгжүүлэх нэгжид Агаарын шугам хариуцсан инженер нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна

Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Чойр-Сайншандын 220 кВ-ын 2 хэлхээт 220.4 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын дэд станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Агаарын шугам хариуцсан инженер нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:

1.    Төсөл хэрэгжүүлэх нэгжид агаарын шугам хариуцсан инженер  – 1.

Тавигдах шаардлага:

-       Дэд станц, цахилгаан сүлжээ, систем, автоматжуулалт, цахилгаан хангамжийн мэргэжлийн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

-       Мэргэшсэн болон зөвлөх инженер бол давуу тал болно;

-       Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

-       Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх;

-       Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн ашиглах чадвартай байх;

-       Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;

-       Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;

Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү. Үүнд:

1.    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2.    Төрийн албан хаагчийн анкет;

3.    Иргэний үнэмлэхний хуулбар;

4.    Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

5.    Ажлын туршлагын талаарх мэдээлэл; /Нийгмийн даатгал, шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргах/

Дээрх материалуудыг 2023оны 04 дугаар сарын 06-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.

Хаяг: Эрчим хүчний яам, Засгийн газрын 14-р байр, 100 тоот өрөө

Утас: 51-267072, и-мейл: baasankhuu@energy.gov.mn(pdf хэлбэрээр хавсаргах)