СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Чойр-Сайншандын 220 кВ-ын 2 хэлхээт 220.4 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын дэд станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Санхүүгийн ажилтан нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна.
1. Төсөл хэрэгжүүлэх нэгжийнсанхүүгийн ажилтан -1.
Тавигдах шаардлага:
- Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Эрчим хүчний салбарт ажилласан туршлагатай бол давуу тал болно;
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн ашиглах чадвартай байх;
- Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшний мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Төрийн албан хаагчийн анкет;
3. Иргэний үнэмлэхний хуулбар;
4. Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
5. Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргах/
Дээрх материалуудыг 2023оны 04дүгээр сарын 06-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.
Хаяг: Эрчим хүчний яам, Засгийн газрын 14-р байр, 100 тоот өрөө
Утас: 51-267072, и-мейл: baasankhuu@energy.gov.mn(pdf хэлбэрээр хавсаргах)