СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Төслийн худалдан авах ажиллагааны ажилтан нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна.
1. Худалдан авах ажиллагааны ажилтан -1.
Тавигдах шаардлага:
- Санхүү, эдийн засаг болон эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Олон улсын байгууллагын шугамаар хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдэд ажилласан туршлагатай байх;
- Худалдан авах ажиллагааны А3 эсвэл олон улсын санхүүжүүлэгч байгууллагаас зохион байгуулсан худалдан авалтын сургалтад хамрагдсан сертификаттай байх;
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
- Багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх;
- Англи хэлний ярианы, бичгийн чадвар сайн байх
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү. Үүнд:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Төрийн албан хаагчийн анкет;
3. Иргэний үнэмлэхний хуулбар;
4. Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
5. Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримтыг хавсаргах;
6. Ажлын туршлагын талаарх мэдээлэл;/Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргах/
Дээрх материалуудыг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.
Хаяг: Эрчим хүчний яам, Засгийн газрын 14-р байр, 100 тоот өрөө
Утас: 51-267072, и-мейл: baasankhuu@energy.gov.mn(pdf хэлбэрээр хавсаргах)