2024-03-07 02:46:42

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай салбарын оюутнуудтай уулзалт хийлээ

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай STUDENT DAY 2024 арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн оюутан залуустай уулзаж, салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулга хийж, тэдний сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм.

Чадлын дутагдалд орсон энэ үед цаашид хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, эдийн засгийн нөхцөл байдал, салбарын боловсон хүчний талаар авч хэрэгжүүлж буй бодлого болон түүнд шинээр төгссөн оюутнуудыг хэрхэн уялдуулж байгаа талаар ихэвчлэн сонирхон асууж байлаа. Дэд сайд М.Баярмагнай үүнд:

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээний дүнд оюутан залуусын авах зарим гол үйлчилгээ /E-Mongolia системд E-Student цэс нэмэгдсэн, нийтийн тээврээр зорчих картын үйлчилгээ гэх мэт/-г цахимжуулах, эрүүл мэндийн эрт илрүүлгийг даатгал төлсөн эсэхээс үл хамааран хамруулах, боловсролын зээлд хамрагдах оюутнуудын тоог нэмэгдүүлэх, сайн дурын ажил хийсэн оюутнуудад зохих кредит цагийг өгөх, оюутан цэрэг хөтөлбөрт хандагчдын тоо эрс нэмэгдүүлсэн зэрэг олон давуу тал гарсанд талархалтай байгаа талаар оюутнууд хэлж байлаа.