Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Олон Улсын хөгжлийн ассоциацын хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Туслах ажилтан нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна.
Үүнд:
- Туслах ажилтан -1
Тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх;
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн ашиглах чадвартай байх;
- Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар;
- Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримтыг хавсаргах;
- Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Нийгмийн даатгал, шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргах/
Дээрх материалуудыг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.
Хаяг: УБХДХҮАНТөсөл хэрэгжүүлэх нэгж, ХУД, 3-р хороо, Комфорт плаза, 10 давхар, 1003 тоот,
Утас: 77006589, 99082404 , и-мейл: Jargal0021@gmail.com