Манай улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчбайгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсон "Сэргээгдэх эрчим хүч" үндэсний форум 2013 оны есдүгээр сарын 5-ны өдөр Туушин зочид буудалд боллоо.
Үндэсний форумаарсэргээгдэх эрчим хүчний хөгжлийн цаашдын хэтийн ба ойрын төлөвлөгөөний талаар ярилцажтулгарч байгаа саадбэрхшээлийг хэрхэн яаж даван туулах талаар санал солилцов. Форумыг нээж Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ОУСЭХА-ын Хамтын ажиллагааны газрын захирал, хатагтай Гаури Синг нар үг хэллээ.
Форумын эхэнд ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг “Эрчим салбар дахь сэргээгдэх эрчим хүчний үүрэг роль”, ОУСЭХА-ынтөлөөлөгч Ёнг Чен “Монгол орны сэргээгдэх эрчим хүчнийбэлэн байдлын үнэлгээний хэлэлцүүлгийн үр дүнгийн тухай” гэсэн үндсэн илтгэлийг тавьлаа.
Дараа нь “Том чадлын усан цахилгаан станц барих боломж, түүнээс арах үр ашиг”, “Төвийн эрчим хүчний системийн цахилгааны оргил ачаалалд Эгийн голын усан цахилгаан станцын нөлөөлөл” гэх 10 гаруй сэдвээр мэдээлэл хийж, санал солилцов.