Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжав болон тус төвийн хамт олон ЭХЯ-нд ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч уулзан, яамны хэмжээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч танилцуулж, санал бодлыг нь сонсон хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр саяхан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэн ЭХЯ-ны Ахмадын зөвлөлийн дарга н.Пүрэвжавт ЭХЯ, Эрчим хүчний хөгжлийн төвийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг, мөнгөн аяга өргөн барьлаа. Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан н.Пүрэвжав нь эрчим хүчний салбарт 50 гаруй жил ажиллахдаа жирийн инженерээс цахилгаан станцын дарга , ЭХЯ-ны боловсон хүчний мэргэжилтэн, Ахмадын зөвлөлийн дарга зэрэг ажлыг тасралтгүй хийж ирсэн юм. Дашрамд дурдахад, эрчим хүчний салбараас 40 гаруй гавъяат ажилтан төрснөөс 3 нь тэтгэвэрт гарсныхаа дараа хүртэж байжээ.