2013-12-31 13:52:44

Шинэ жилийн баяраараа ЭХЯ шилдэг ажилтнаа тодрууллаа

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 2013 онд ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээгээ хангалттай сайн биелүүлж бусдыгаа манлайлан ажилласан СБТГ-ын орлогч дарга Гүндсамба овогтой Энхтайван, БХЗГ-ын мэргэжилтэн Гэндэнсүрэн овогтой Мөнхцоодол, СХОГ-ын  мэргэжилтэн Гэндэнжамц овогтой Тойрууль, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Бямбажав овогтой Ариундэлгэр, ТЗУГ-т бичиг хэргийн эрхлэгч Хас овогтой Отгонбат, сайдын ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч Сэрээнэн овогтой Сосоржав нарыг Эрчим хүчний яамны шилдэг ажилтнаар шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасныг ЭХЯ-ны шинэ жилийн сүлд модны наадамд дээр Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар гардуулж баяр хүргэлээ.