2013-12-31 14:04:15

ЭХЯ-ны ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагналлаа

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 201 дүгээр зарлигаар Эрчим хүчний яамны ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагналлаа.

“Алтан гадас одон”-гоор:

ЭХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Хумбангийн Авирмэд, ЭХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн мэргэжилтэн Пэрлиймаагийн Даваадорж нарыг

“Хөдөлмөрийн хүндэт медал”-иар:

ЭХЯ-ны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Шагдарсүрэнгийн Ганзориг, ЭХЯ-ны төрийн захиргааны удирдлагын газар үйлчлэгч Чүлтэмийн Батсүх нарыг тус тус шагнасныг Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар гардуулж баяр хүргэлээ.