2013-12-31 14:10:05

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛТНУУДЫГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛЛАА

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 201 дүгээр зарлигаар Эрчим хүчний салбарын ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагналлаа.

“Алтангадас одон”-гоор:

1.      УБДС  ТӨХК-ны албаны дарга Гэндэнгийн Баярсайхан

2.      ДЦС-3 ТӨХК-ны дунд даралтын хэсгийн зуухны засварын инженер Дэлэгийн Намсрай

3.      ДЦС-3 ТӨХК-ны өндөр даралтын зуухан цех ээлжийн мастер     Бат-Очирын Жаргалсайхан

4.      ДЦС-3 ТӨХК-ны дунд даралтын зуухан цехийн зуухны машинист Батсуурийн Дүүрэнбаяр

5.      ДЦС-3 ТӨХК-ны уурын хэсгийн дарга Түмэндэмбэрэлийн Батбаяр нарыг тус тус

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар:

1.      ДЦС-3 ТӨХК-ны төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн нормчлалын инженер Тарваагийн Гүндэгмаа

2.      ДЦС-3 ТӨХК-ны түлш дамжуулах цехийн монтёр       Ядамжавын Очирбат

3.      ДЦС-3 ТӨХК-ны цахилгаан цехийн засварын монтёр Лоохуузын Бадгаа нарыг тус тус шагнасныг Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар гардуулж баяр хүргэлээ.