Дэлхий дахины хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд дэлхий дахин яаж хөгжив, бидэнд ямар боломж байна вэ гэдгээ эхлээд сайтар бодох хэрэгтэй. Уг нь коммунизмыг үндэслэгч В.И.Ленин “Орос орон цахилгаанжвал коммунизм яллаа гэсэн үг” гэж зүгээр ч нэг хэл чихээгүй юм билээ. Даан ч Ленин гэхээр манай ардчилагчдын толгойны хамаг сортой, соргүй үс нь босоод түүний хэлсэн, хийсэн бүхнийг хараар будаад байдаг нь тоогүй.Үнэндээ Ленин л хэлсэн болохоос өнөөдөр дэлхий дахин эрчим хү чний хэрэглээгээр хөгжил, дэвшлээ тодорхойлж байна. Хаана эр чим хү ч, хэрэглээ, нөөц байна, тэнд хөгжил, дэвшил. Манай улс Эгийн голын усан цахилгаан станцтай болж, мандан бадрах шахаад улс төрийн нөхцөл байдал, элдэв шалтаг, шалтгаанаас болоод гацсан. Эрчим хү чний сайд асан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын Монголын түүхэнд үлдээсэн хамгийн том бүтээн байгуулалт бол Тайшир, Дөргөний усан цахилгаан станц. Түүн шиг “Би үүнийг хийсэн юм” гээд хэлчих, улс орны хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр болохуйц бүтээн байгуулалтыг хийсэн улстөр ч манайдаа тун цөөхөн. Эгийн голын усан цахилгаан станц хэрэв түүний үед эхэлсэн бол өнөөдөр үр шимийг нь монголчууд хүртээд сууж байх байсан. Гэвч оройтоогүй байна. Эгийн голын усан цахилгаан станцыг барихаар шийдэж, төсөл бэлэн болоод байгаа нь Н.Алтанхуягийн Засгийн газраас үлдэх ганц том бүтээн байгуулалт болох бололтой. Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар монгол чууд ихийг хожиж, ихийг олох болно. Ядаж үнэгүй, ашиглагдахгүй, үр шимээ өгөхгүй гадагш урсаад явчихдаг гол мөрний усыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Номхон далайн ай савын усны хагалбар дээр оршин суудгийнхаа үр шимийг бид хүртэ нэ. Бид хөгжих ёстой. Гэхдээ дан уул уурхай, нүүрс, элдэв төрлийн ашигт малтмал биш бус, өнөөдөр ч, маргааш ч үр өгөөжөө өгсөөр байх тийм л бүтээн байгуулалт бидэнд хэрэгтэй. Тэрхүү бүтээн байгуулалт бол Эгийн голын усан цахилгаан станц. Ямар ч байсан энэхүү төсөл хэрэгжиж байгаа нь хамгийн олзуурхууштай.
ДӨРГӨНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦ
Монголдоо хамгийн томд тооцогдох усан цахилгаан станц бол Х овд аймгийн Дөргөн сумын нутаг дахь Чоно харайхын голд барьсан Дөргөний усан цахилгаан станц. Энэхүү усан цахилгаан станцыг барихад хэрэгтэй, хэрэггүй талаар маргалдсаар байсан. Гэвч бид алдсангүй. Харин ч Монгол Улсын эдийн засаг, ялангуяа баруун бүсийн аймгуудын хөгжилд ихээхэн түлхэц үзүүлсэн гэдгийг хаана, хаанаа хүлээн зөвшөөрөх биз ээ. Тухайн үед Монгол Улс хөгжлөөр хоцрогдонгуй, эдийн засгийн ч адамж буурай, Монголд итгэж хөрөнгө оруулах томоохон хөрөнгө оруулагч ид олдохгүй байсаар 1990-ээд онд эхэлсэн төсөл арван жилийн дараа л дөнгөж ажил хэрэг болж байсан түүхтэй. Дөргөний у сан цахилгаан станцын төслийн техник эдийн засгийн үндэслэлийг 1992-93 онд ОХУ-ын “Гидропроект” институт боловсруулсан бөгөөд санхүүжилт олохоор Монгол Улсын Засгийн газраас гадаад орон, олон улсын банк санхүүгийн байгууллагуудад хандан асуудлаа тавьж байсан болов ч үр дүнд хүрээгүй явж ирсэн юм. Ийнхүү цаасан дээр арван жил дуншсан төсөл 2001 онд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Гадаад эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны “Шанхай” групп т санал тавьснаар хөрөнгө санхүүжилт болон барьж байгуулах асуудал шийдвэрлэгдэж, Дөргөний УЦС-ыг барих гэрээг 2001 оны наймдугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний удирдах газар болон БНХАУ-ын Гадаад эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны “Шанхай” группийн хооронд байгуулсан. Арван жил амьгүй байсан төсөл ингэж хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Дөргөн сумын нутаг Чоно харайхын голд усан цахилгаан станц ын шав тавих ёслолын ажиллагаа 2004 оны зургадугаар сард болж байлаа. Дараа жил нь буюу 2005 оны дөрөвдүгээр сард барилга угсралтын ажил эхэлсэн ч ажлын явцад барилгын ул хөрснөөс шалтгаалан зураг төсөлд өөр ч лөлт оруулсан байв. “Алтан Эко” ХХК 2005 онд Дөргөний УЦС- ын байгаль ор ч ны нарийвч илсан үнэлгээг гурван үе шаттай хийж, байгаль орч инд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гаргаж, үүнийг үндэслэн Эрчим хүчний зохицуулах газраас Дөргөний УЦС-ыг барих тусгай зөвшөөрөл олгосноор барилгын ажил дахин эхэлж 2008 оны есдүгээр сард төслийн барилга болон тоног төхөөрөмжийн угсралтын ажил дуусав. 2008 оны есдүгээр сард барилга байгууламж, тоног төхөөрөмжийн үндсэн ажил хийгдэж, техникийн комисс ажиллан 72 цагийн туршилт хийсэн ба 2009 оны нэгдүгээр сард ажлын комисс ажиллан тодорхой үүрэг даалгавар өгч биелэлтийг нь хянаж байв. 2009 оны нэгдүгээр сараас Дөргөний У ЦС-ыг ашиглалтанд хүлээн авах техникийн болон ажлын комисс ажиллан бүрэн ач аалалтай туршилтыг хийж хүлээ н авснаар туршилтын журмаар Х овд аймгийг шугам сүлжээгээр холбогдсон сумдын хамт эрч им хү ч ээр ханган ажиллаж байна. Дөргөний У ЦС нь жилд 38 сая кВт цаг цахилгаан үйлдвэрлэх төслийн хү ч ин ч адалтай бөгөөд 2009 онд баруун бүсийн эр ч им хүч ний системд 20 сая кВт цаг цахилгаан үйлдвэрлэн нийлүүлж дээрх гурван аймгийн төвийг, сүлжээнд холбогдсон гуч гаруй сумдын хамт хангаж байна. Энэхүү усан цахилгаан станц нь м онгол ч уудын анхны томоохон төсөл болон хэрэгжсэ нээрээ усан цахилгаан станцын ач тус, түүнийг хэрхэн ашиглах боломжтой зэрэг олон туршлагыг бидэнд өгсөн. Мөн цаашид улам олон усан цахилгаан станц байгуулах ёстой гэдгийг ч бидэнд сануулсан, харуулсан, урам өгсөн. Өдгөө Дөргөний усан цахилгаан станц нь төлөвлөсөн хэмжээнээс ээ илүү цахилгаан, эр ч им хү ч үйлдвэрлэж байгаа гэдгийг ч хэлэхэд таатай байна. Ус бол амьдрал. Харин түүнийг үнэгүй, хаана ч , хэзээ ч урссаар байдаг зүйл гэж үзвэл бидэнд ач тусаа хэзээ ч өгөхгүй. Усыг ашиглаж гэмээнэ хайрлах сэтгэлтэй болдог, үр шимийг нь хүртдэг гэдгийг мэдрүүлснээрээ Дөргөний усан цахилгаан станцын үр шим тодорхойлогдоно.
ТАЙШИРЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Улаанбоомын хавцалд Завхан голын урсацыг хааж барьсан энэхүү усан цахилгаан станц нь тухайн үед орон нутгийн хийгээд байгаль хамгаалагч дын эсэргүүцэлтэй тулгар ч байсан ч Кувейтын сангаас 20,0 орч им сая ам. доллар, Абу Даби сангаас 47.7 13,0 орч им сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдаж байв. Тус усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, урьдч илсан судал гааны ажлыг 1998-1999 онд Герман улсын “Лахмейр” компани хийж гүйцэтгэв. Техник, эдийн засгийн үндэслэлийн урьдч илсан судалгаагаар Тайширын УЦС-ыг байгуулах нь техникийн хувьд зөв шийдэл бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орч ны талаас онцын сөрөг нөлөөгүй у ч ир барьж байгуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт гарсан. Тайширын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн төв, Тайшир, Халиун, Жаргалан, Завхан аймгийн Цагаан чулуут, Цагаан Хайрхан, Яруу, Алдархаан сумдыг цахилгаанаар хангах зорилгоор бариг дав. Төсөл хэрэгжсэнээр эдгээр хэрэглэг ч ийг цахилгаан, эрч им хүч ээр тасралтгүй найдвартай хангаж, энэ бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлсээр ирэв. Тайширын усан цахилгаан станцын талаар зарим сонирхолтой мэдээллийг дурдвал: Тайширын усан цахилгаан станцын далан: Өндөр 50 м, хярын урт нь 192 м, эзлэ хүүн 187000м3. Далан байгуулснаар 52 км2 усан толион талбайтай, 1000 сая м3 эзл э хүүн бүхий усан сан бий болсон бөгөөд үүнийг нутгийнхан “Гэгээн нуур”хэмээн нэрлэх болжээ. Голын урсацыг шилжүүлэх хонгил: Голын голдиролд стан цын үндсэн барилга байгууламжийг барьж байгуулах зорилгоор таван м голч той, 165 м урт хонгил байгуулж, урсацыг өөр ч илсөн. Станцын барилга: Станцын барилга нь далангийн доод суурьт байрлах ба түүнд 3,45х3 ба 0,65х1 МВт-ын, франсис маягийн гурван том, нэг жижиг трубин-генераторыг тус тус суурилуулсан. Дэд станц: 10/35/110 кВ-ын 13 мВ А-ын ч адалтай дэд станц, түүний холбогдох цахилгаан механик, тоног төхөөрөмжүүдийг хуваарилах байгууламжийн хамт барьж байгуулсан. Ашиглалтын хонгил: Барил гын ажлын явцад ашиглахаар зориулагдсан зургаан м гол ч той, 302 м урт хонгилтой юм.
ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ
Харин бид гурав дахь том усан цахилгаан станцаа хүлээн авахад бэлэн болжээ. Учир нь Эгийн голын усан цахилгаан станцын төслийн ажил нэгэнт эхэлсэн бөгөөд Засгийн газрын 375 дугаар тогтоолоор Монгол Улсын төвийн эрч им хүч ний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилгоор Э гийн голын 220 МВт хү ч ин ч адалтай усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шийдвэрийг гарга ад байгаа билээ. Эгийн голын усан цахилгаан станц нь эрчим хүчний найдвартай хангамжаар дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орны бие даасан хөгжил цэцэглэлт, ард иргэдийн тав тухтай амьдрах орч ныг бүрдүүлэх стратегийн онцгой ач холбогдолтой төсөл хэмээн үзэж байна. Манай улсын эрч им хүчний систем нь горим тохируулах өөрийн томоохон усан цахилгаан станц үгүйгээс ОХУ-аас жил бүр 25-26 сая долларын өртөг бүхий эрч им хүч импортоор авдаг. Хойд хөрштэй холбогдсон цахилгааны шугамд гэмтэл гарсан тохиолдолд хэрэглэгч дийн цахилгаан тасрах аюул нүүрлэхийн зэрэгцээгээр өвлийн оргил а ч ааллын үед нийслэл Улаанбаатар хот ч хөлдөх ноцтой байдал үүсч болзошгүй. Эдгээрээс гарах гарц нь Эгийн голын усан цахилгаан станцыг цаг алдалгүй барьж байгуулах явдал юм. Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар түүхий нүүрсний хэрэглээг жилд 200 ор ч им мянган тонноор бууруулж, Улаанбаатар хот болон бусад хот суурин газруудын агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулна. Эгийн гол цахилгаан эрчим хүчний төдийгүй улс орны цаашдын ирээдүйд ч ч ухал ач холбогдолтой төсөл гэдгийг хэлэх хэрэгтэй. Бидэнд ирээдүй хэрэгтэй бөгөөд өнөөдөр байгаа үнэт зүйлээ хэрхэн зөв ашиглахаас бидний ирээдүй гэрэлтэх болно. Эгийн голын энэхүү төсөл нь Монголын ирээдүйд гэрэл гэгээ түгээхээс гадна бусдаас хараат байх явдлаас ч хагацаах нэгэн хүч ин зүйл болох юм. Ийнхүү Э гийн гол хөгжлийн гол болох төсөл хурдан хэрэгжиж, үр ашгаа өгөөсэй хэмээн хүсэх л үлдээд байна.
Д.ЛХАГВА-ОЧИР