Эрчим хүчний сайд М.Сономпилээр ахлуулсан ажлын хэсэг 2012.09.24-ний өдөр “ДДЦС” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. ДДЦС ТӨХК нь 2012-2013 оны оны өвлийн их ачааллыг амжилттай давахын тулд үндсэн ба тоноглолын их, урсгал засвар үйлчилгээг бүрэн хийж дуусгасан.
Манай станц дээр хэрэгжиж буй шинэ 35 мВт-ын хүчин чадалтай уурын турбиныг суурилуулах төслийн хүрээнд хүчин чадал нэмэгдэж байгаа учраас холбооны трансформаторын хүчийн чадлыг нэмэгдүүлж шинэээр суурилуулах шаардлагатай болсон ба 2012 онд өөрсдийн хөрөнгөөр шинэ трансформатор худалдан авч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Эрчим хүчний сайдыг ажиллах үеэр шинэ 40 000 КВа-ын чадалтай SFSZ-40000/110 маркийн трансформаторыг ашиглалтанд хүлээн авах ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө.