2014-03-20 15:16:12

Төрийн дээд одон гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн зарлигаар эрчим хүчний салбарт идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон медалиар шагналаа. Тухайлбал Эрчим хүчний яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ны ажилтан М.Баяраа нарын зэрэг хүмүүс Алтан гадас одон хүртсэнийг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт гардуулж баяр хүргэлээ.