Эрчим хүчний сайдын зүгээс Азийн Нэгдсэн Сүлжээ, Говьтек төслийн санаачлагууд дээр Монголын Улсын талаас шаардагдах мэдээ, мэдээллийг тус төсөлд оролцогч улс орнууд, олон улсын болон дотоодын байгууллагуудтай харилцан солилцох, уг асуудлын талаархи Зүүнхойд Азийн бүс нутагт олон улсын хамтын ажиллагааны үйл явцыг идэвхижүүлэх зорилгоор судалгааны багийг байгуулан ажиллах нь зүйтэй гэж шийдвэрлэсний үндсэн дээр ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгууллаа.
Судалгааны багийн ажлын төлөвлөгөөг батлах ажлын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн, судалгааны байгууллагуудыг оролцуулсан хурлыг зохион байгуулж цаашид Монголын говьд хэрэгжих боломжтой том хэмжээний уг төслийн санаачлагыг хэрэгжүүлэхэд Монголын талаас ямар байр суурь, стратегитай оролцох, төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.
“АЗИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭ” судалдааны багийн үйл ажиллагаатай дараахь фейсбүүк хаягаар орж танилцана уу.