2014-05-05 14:19:45

“Зүүн хойд Азийн эрчим хүчний аюул гүй байдал” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

“Зүүн хойд Азийн эрчим хүчний  аюул гүй байдал” олон улсын эрдэм  шинжилгээний  хурлыг  Батлан  хамгаалах яам, Эрчим хүчний  яам, Батлан хамгаалахын  эрдэм  шинжилгээний хүрээлэн хамтран  өчигдөр зохион байгуулав. Монгол,  ОХУ, Япон, БНСУ зэрэг орны 100  ор чим мэр гэжилтэн оролцсон уг  хурлаар бүс нут гийн эрчим хүчний  аюулгүй байд  лыг хэрхэн хангах,  үүнд ямар сөрөг нөлөөлөл байж  болох талаар хэлэлцсэн юм.  Эрчим хүчний нөөцийн хомсдол  үүсэх, хүрээлэн буй ор чинд үзүүлэх   зарим эх үүсвэрийн сөрөг нөлөө,  технологийн  хоцрогдол  зэрэг  эрс­ дэл бийг мэргэ  жилтнүүд  хурлын  үеэр онцолж байлаа. БХЭШХ­гийн  захирал, доктор О.Үржин “Эрчим  хүчний асуудлыг аливаа нэг улс  дангаар шийдэх боломжгүй болсон.  Энэ салбарт хамтын ажиллагаагаа  хөгжүүл сэн улс орнууд эрчим хүчний хэмнэлт гаргах  давуу талтай.  

Манай улс гэхэд нар, салхинаас  эрчим хүч гарган авах ихээхэн  нөөц тэй тул бүсийн орнуудын хө­ рөнгө оруулалт, технологийн  шийд­ лийг ашиг    лах боломжтой. Европын  холбооны нэг орны эрчим хүчний  аюулгүй байдал ал дагд  вал үүнийг  нэгдсэн хүчээр шийд вэрлэх бодлого  баримталдаг” гэв.   2030 он гэхэд дэлхийн хүн ам  9.1 тэрбумд хүрэх тооцоо гарчээ.  Иймээс эрчим хүчний хэрэглээ  өсөж, нөөц бага сах тул улс орнууд  стратегийн бодлого хэрэгжүү­ лэх болсон байна. Стратегийн су­ дал гааны хүрээлэнгийн судлаач  Б.Индра “Эрчим хүчний томоохон  хэрэглэгч  БНХАУ  нь  нийлүүлэлтийн  олон сувагтай  болоход анхааран,  Хойд Африк, Саудын Араб зэрэг дөр­ вөн төв буюу хамтрагч бүстэй бол­ сон” гэж ярилаа. Тус улс 2011 онд  нийт эрчим хүчнийхээ нэг хувийг  сэргээгдэх эх үүсвэрээс гарган авч  байсан бол өнгөрсөн жилд есөн  хувьд хүргэжээ. Мөн 2011 онд эр­ чим хүч  нийхээ 70 хувийг нүүрснээс  гарган авч байсныг хоёр жилийн  дараа 66 болгон бууруулсан гэнэ.  

Урд хөрш газрын тосны стратегийн  нөөц бүрдүүлэх, эрчим хүч хэмнэх  тогтолцоо бүрдүүлэхээр ажил  лаж  буй аж. БНХАУ ­ын Үндэсний хөг­ жил, шинэтгэлийн хорооны зү­ гээс 2020 он хүртэл эрчим хүчний  аюулгүй байдал нь дотоод, гадаад  бодлогоос нь хамаарч алдагдахгүй  хэмээн мэдэгджээ.  Бүсийн эрчим хүчний экспорт,  импортын нийлүүлэлтийн батал­ гааг бий болгох, хүрээлэн буй орч­ ныг бохирдуулдаг эх үүсвэрийг аль  болох багасгах нь чухал гэд гийг  зарим мэргэжилтэн онцолж бай  лаа.  Манай улс эрчим хүч экспортлогч  орон болох боломжтой, гадаад ул­ сын  су дал  гааны  байгуулла  гууд  тай  хамтран ажил  лах, нүүрсээ хоёр­ догч орноор дамжуулан гуравдагч  оронд  нийлүүлэх,  тээвэрлэлтийн  асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж  оролцогчид хэлэлцүүлгийн үеэр  саналаа илэрхийлэв