Эрчим Хүчний Харт
Улаанбаатарын Форум:
“ЗҮҮНХОЙД АЗИДАХЬСЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖИЛ:
ГОВЬТЕК & АЗИЙН СУПЕР СҮЛЖЭЭ”
2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр
Эрчим Хүчний Харт болон Эрчим хүчний яам хамтран “Зүүнхойд Ази дахь Сэргээгдэх Эрчим Хүчний Хөгжил: Говьтек & Азийн Супер Сүлжээ” сэдэвт форумыг 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэхүү форум Зүүн Хойд Ази дахь сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоо тухайлбал Говьтек & Азийн Супер Сүлжээ санаачлагын талаарбодлого тодорхойлогчид, олон улсын байгууллагууд, бизнесийн салбарын төлөөлөгчид болон бусад сонирхогч талуудтай харилцан санал солилцох, тус төслийн санаачлагад хөрөнгө оруулах боломжыг хэлэлцэх мөн ОХУ, Монгол, БНХАУ, БНАСУ, БНСУ, Япон зэрэг улс орнуудын үндэсний цахилгаан эрчим хүчний сүлжээг харилцан холбох шинэ санаа, санаачлагын талаарх мэдээллийг өгөх зорилготой юм.
САЛХИТ 50 МВт САЛХИН ПАРКТАЙ ТАНИЛЦАХ АРГА ХЭМЖЭЭ (2014.06.25)
Форумын үеэр Салхит 50 МВтсалхин парктай танилцах арга хэмжээ 2014 оны 6 дугаар сарын 25-ны болох бөгөөд сонирхсон хүмүүс оролцох боломжтой. Та бүртгэлийн хуудаснаа станцтай танилцах арга хэмжээнд оролцох эсэхээ мэдэгдэнэ үү.
Та бүртгэлийн хуудас болон форумын хөтөлбөрийг дараахь холбоосоор орж татаж авна уу.
https://www.dropbox.com/sh/asyz52c3wk8amn3/AAAuY0FaIwx7qOnFcUqQW173a
Форумын бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл jambaa@energy.gov.mn и-мэйл болон 11-341977 утсаар холбогдоно уу.