2015-04-21 16:35:14

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫХАН 1 ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО

Зүүн аймгуудад гарсан хээрийн түймэр 10сумыг хамарч урьдчилсан мэдээллээр 40 гаруй айл өрх орон гэргүй болж, 3000 гаруй мал хорогдоод байна.Түймрийн улмаас байгаль орчин, мал амьтан ихээхэн хэмжээгээр сүйдлээ. Тухайлбал, СүхбаатараймгийнТүмэнцогтсум гэхэд л нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь түймэрт өртөж ихээхэн хэмжээгээр нэрвэгдлээ.

Орон нутагт тохиолдожбуй гамшгийн хөнөөлийг багасгах, голомтод ажиллаж байгаа хүмүүст сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэхийн тулд Эрчим хүчний яамны ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлахаар шийдвэрлэж, салбарын үйлдвэр аж ахуйн газар, нийт байгууллага хамт олонд хандаж, тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалав.