2015-05-26 17:39:30

Ц.Баярбаатарт ШУТИС-ийн Хүндэт профессор цол хүртлээ

ШУТИС-ийн Хүндэт цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн бодлого, эрдмийн ба хүндэт цолны дэд зөвлөлийн хурлын тэмдэглэл, ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ШУТИС-ийн ректорын 205 оны тавдугаар сарын 26-ны өдрийн А/123 тоот тушаалаар Монгол Улсын эрчим хүчний салбарт төдийгүй  ШУТИС-д оруулсан хувь нэмэр, оюутан сурагчдын сурах орчин лабраторийн бааз суурийг бэхжүүлэх, эрдэмтэн судлаачдын бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, их сургууль, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд их хувь нэмэр оруулж байгааг өндөрөөр үнэлж ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Монгол Улсын Аж үйлдвэрийг гавьяат ажилтан Ц.Баярбаатарт  ШУТИС-ийн Хүндэт профессор цол олгосныг өнөөдөр  ШУТИС-ийн ректор Б.Очирбат гардууллаа.