Аймгийн төв, сумдын дулааны станц, шугам сүлжээний үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуй, нэгж байгуулагуудын хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага судлах, тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэх зорилгоор “Дулаан станц, шугам сүлжээний ашиглалтын үйл ажиллагаа, хүндрэлтэй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг “Спирт бал бурам” ХХК-ийн Дулааны станцтай хамтран 2015 оны 6 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү сургалтанд 14 байгууллагын 40 гаруй удирдлага, инженер техникийн ажилтнууд оролцож, орон нутгийн дулаан хангамжийн өнөөгийн байдал, үнэ тариф, тулгамдаж буй хүндрэлтэй асуудал, ул ширэмтэй болон буцламтгай үет шаталттай зуухны ашиглалт, шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр жигд хангах, горим тооцоо, тохируулга, зүгшрүүлгэ хийх аргачлал, сүлжээний хими, ус бэлтгэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг явуулсан бөгөөд оролцогчдын саналыг нэгтгэн зөвлөмж гаргахаар ажиллаж байна.