2012-12-04 11:55:56

Эрчим хүчний салбарын 90 жилийн ойн барилдаанд “ДЦС-4” ХК-ийн бөх түрүүлэв

Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан 12 дугаар сарын 1-нд боллоо.
Бөхийн өргөөнд болсон уг барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Л.Пүрэвжав, улсын харцага А.Цацабшир, улсын харцага Ц.Содномдорж, улсын харцага Э.Батбаатар, улсын харцага А.Бямбажав, улсын начин И.Ёндонсамбуу, Б.Чинзориг, Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглон барилдсан юм. Шөвгийн дөрөвт улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Ц.Содномдорж, улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин Б.Сангисүрэн нар шалгарч үлдсэн ба улмаар үзүүр түрүүг арслан П.Бүрэнтөгс, харцага Ц.Содномдорж нар булаалдаж П.Бүрэнтөгс түрүүлэв.
Улсын отгон арслан П.Бүрэнтөгс нь Дулааны 4-р цахилгаан станцад ажилладаг юм.