Монгол Улсын Их Хурлаар Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг, Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан.
Эрчим хүчний салбарын хууль эрх зүйн баримт бичгүүдийг эрчим хүчний салбарын ажилтан албан хаагчдад сурталчилах сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 21-23-ны хооронд Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн санхүүжилтээр зохион байгууллаа.