Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, хийн хангамжийн асуудал тус хуулиар зохицуулагдах болсонтой холбогдуулан хийн аюулгүй ажиллагааны чиглэлээр салбарын инженерүүдийн дунд 5 өдрийн сургалт зохион байгууллаа.
Сургалтыг БНСУ-ын мэдлэг солилцох хөтөлбөрийн хүрээнд Корей газ сафети корпорацийн өндөр мэргэжлийн туршлагатай багш нар удирдаж, зааж явууллаа.
БНСУ нь хийн аюулгүйн орчинг бүрдүүлсэн үзүүлэлтээр дэлхийн улс орнуудаас эхний 2 дугаарт ордог технологийн өндөр түвшинд хүрсэн орон юм. Иймээс манай орны хийн хангамжийн салбарийг зөв зохистой, аюулгүй хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс энэ сургалтыг зохион байгуулсан юм.