Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 188 дугаар зарлигаар эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласанзарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт өнөөдөр ЭХЯ дээр гардуулж баяр хүргэлээ. Шагнал гардуулахад ЭХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон тус яамны газар хэлтсийн дарга нар байлцлаа.