2016-03-02 13:39:18

Эрчим хүчний яамны удирдлагууд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвтэй танилцлаа

Өнөөдөр Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдын хамт Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг уулзалтын үеэр эрчим хүчний чиглэлээр олгогдож буй тусгай зөвшөөрөл, цахилгаан дулааны техникийн нөхцөл хүссэн иргэд, олон нийтэд яаж хурдан шуурхай хүргэх талаар санал солилцлоо. Уг уулзалтын дараа Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун даргатай онлайнаар холбогдон тодорхой асуудлуудаар асуулт асууж хариулт авлаа.