Монгол Улсын Их Хурлаас Захиргааны ерөнхий хуулийг батлан гаргасантай холбогдуулан Хуульзүйн яамнаас төв, орон нутгийн төрийн захиргааны төв болон гүйцэтгэх байгууллагуудын ажилтан албан хаагчдын дунд хууль танилцуулж, сурталчлах ажлыг 2016 оны нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулж байгаа ажээ.
Энэ ажлын хүрээнд Эрчим хүчний яамны төрийн албан хаагчдын дунд Захиргааны ерөнхий хуулийг танилцуулах сургалт 2016 оны гуравдугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг Хуульзүйн яамны Эрхзүйн шинэтгэлийн бодлогын газрын дарга Ариунжаргал удирдан явууллаа. Захиргааны ерөнхий хууль нь иргэн, байгууллага, төрийн захиргааны байгууллага хоорондын захиргааны эрхзүйг зохицуулдаг суурь хууль учраас төрийн албан хаагчдын хувьд заавал мэдэж байх ёстой, үйл ажиллагаандаа алхам тутамдаа хэрэгжүүлж явах учиртай эрх зүйн баримт бичиг юм.