Мон-Энержи Консалт ХХК нь Олон улсын чанарын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж Эрчим хүч болон барилгын салбарт зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж гэрчилгээгээ хүлээн авлаа. Энэ нөр ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд манай компанийн 40 гаруй инженер, техникийн ажилтан, зөвлөхүүд маш их хувь нэмэр орууллаа. Та бүхэндээ баярлалаа.