2016-08-10 13:39:27

БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ЯВУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү Риогийн олимпоос мөнгөн медаль хүртэж, монгол төрийн далбаагаа мандуулж, бахдам амжилт гаргасан,жудо бөхийн ОУХМ, МУГТ, Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК-ийн ажилтан  Доржсүрэнгийн Сумъяад баярын мэндчилгээ явууллаа.

Уг мэндчилгээнд "Тамирчин хүний тэсвэр хатуужил, ур ухаан, уран мэхийг хослуулан гайхамшигтай сайхан барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Риогийн олимпод оролцож байгаа монголын баг тамирчдаас хамгийн анхны мөнгөн медаль хүртсэн Танд эрчим хүчний салбарын хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж мэндчилье.

Монголчууд бидний бахархал болж, эрчим хүчний салбарын хамт олны дундаас тодрон гарч, Олимпийн медальтан болсонд Танд талархал илэрхийлж, эх орон, элгэн түмнээ баярлуулсан бахдам сайхан амжилтаар дүүрэн явахын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэж дурджээ.

            Дашрамд дурдахад Д.Сумьяа нь 2006 оноос самбо, жудо бөхөөр хичээллэж эхлэн олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, 15 алт, 8 мөнгө, 22 хүрэл медаль хүртээд байгаа билээ.