Эрчим хүчний салбарын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг сорих, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, шинэлэг арга, аргачлал, техник технологи, ажлын туршлага зэргийг харилцан солилцох, салбарын тэргүүний ажилтан, аж ахуйн нэгжийг шалгаруулан, олон нийтэд үйл ажиллагааг нь сурталчлан таниулах зорилгоор ажил мэргэжлийн уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулах гэж байгаа тул эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагууд өргөнөөр оролцоно уу.
Уралдааны удирдамжийг дэд ажлын хэсэгтэй 62263060 дугаарын утсаар холбогдон авч болно. Жич: Эхний үе шатны тэмцээнийг Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Архангай, Өвөрхангай аймагт бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор Дархан хотод 2017 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулах тул дээрх аймгуудад бүртгэлтэй эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагууд мэдүүлгээ 2017 оны 04 дүгээр сарын 10-ны дотор ирүүлнэ.