2013-02-27 16:02:49

Монгол банк, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны хамтарсан уулзалт боллоо.

Монгол банк, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах  хорооны хамтарсан уулзалт 2013 оны 2-р сарын 20-ны өдөр боллоо.

Талууд эрчим хүчний салбарын санхүү эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж зөвлөлдөв.

Эрчим хүчний салбарын алдагдалтай ажиллаж буй  учир  шалтгааныг бодитоор гаргаж үнэлэх цаашид салбарын найдвартай ажиллагааг хангах  арга замуудыг тодорхойлж  ажиллахаар боллоо. Мөн түүнчлэн нүүрсний уурхай, дулааны цахилгаан станцуудын хоорондын өр төлбөр, салбарын үр ашгийн үзүүлэлт, цахилгаан, дулааны эх үүсвэрийн боломжит хүчин чадал, шинэ эх үүсвэрүүдийн талаар  дэлгэрэнгүй ярилцав.

Эрчим хүчний салбарыг санхүүгийн хүндрэлээс гаргах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар баримт бичиг боловсруулж дахин уулзаж хэлэлцэхээр боллоо.