2017-06-24 13:12:03

Нэг жилийн хугацаанд нийслэлийн алслагдсан байршлын 8000 орчим айл өрхийг төвлөрсөн эрчим хүчинд холболоо

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 2797 өрх айл төвийн эрчим хүчинд холбогдож байна. Энэ хүрээнд өнөөдөр /2017.06.24/ тус дүүргийн 7, 23, 24, 26-р хорооны нийт 420 орчим өрх айлыг төвийн эрчим хүчний системд холбож, найдвартай эх үүсвэрээр хангалаа.

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Д.Тэрбишдагва “Эрчим хүчний салбарынханд талархаад барахгүй байна. Их хотын иргэд хэрнээ тоггүй орчинд амьдарч байгаа хоцрогдсон энэ байдлыг бид хамгийн түрүүнд засаж, айл өрх бүхэнд гэрэл асаах учиртай. Харин энэ ажлыг П.Ганхүү сайдтай эрчим хүчний салбарынхан өдөр шөнөгүй ажиллан шуурхай гүйцэтгэсэнд ард олныхоо өмнөөс талархаж буйгаа хэлмээр байна.Энэ ажил цаашаа үргэлжилнэ. Гэрэл дагаж хөгжил гэдэг. Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа иргэддээ хүрч байгаад баяртай байна” гэв. 

Нийслэлийн гэр хорооллын тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл, өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг бий болгох ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн 6 дүүргийн 6000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холболоо. Нийт 13 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэй 42 багц ажлыг эрчим хүчний барилга угсралтын 38 компани 15-30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Багц ажлуудын хувьд нийт 63 дэд станц, 0.4 кВ-ын 114 км, 10 кВ-ын 19.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 10 кВ-ын 10.2 км цахилгаан дамжуулах кабель шугам баригдаж төвлөрсөн сүлжээнд холбогдож байгаа юм.

№

Дүүрэг

Хороо

Айл өрхийн тоо

1.     

Сонгинохайрхан

Нийт 10 хороо

(1, 7, 8, 9, 21, 22, 23, 24, 26, 32)

2545

2.     

Сүхбаатар

Нийт 4 хороо

(5, 13, 19, 20)

1141

3.     

Баянзүрх

Нийт 8 хороо

(2, 10, 11, 12, 16, 20, 23, 24)

765

4.     

Хан-Уул

Нийт 5 хороо

3, 4, 12, 13, 14

757

5.     

Чингэлтэй

Нийт 8 хороо

(2, 5, 7, 8, 9, 16, 17, 19)

369

6.     

Баянгол

 Нийт 3хороо

20, 22, 23

99

Нийт

38

5676