- Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт, газар дээр нь ажиллаж байна-
Өчигдөр орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй салхи шуурч, аянга, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон хэмжээний гэмтэл гарлаа. Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн 159 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байна. Шугамын гэмтлийг яаралтай засварлах, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбохоор Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт, гэмтэл гарсан газар нь дээр ажиллаж байна.
.jpg)
.jpg)
Эрчим хүчний сайдын тушаалаар "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлэн байдал зарлаж, шөнийн 02:00 цагт Хангайн бүсийн салбар, Хархориноос 10 хүний бүрэлдэхүүнтэй бригад, 02:30 цагт Багануур Зүүн өмнөд салбараас 7 хүний бүрэлдэхүүнтэй бригад, Улаанбаатар салбараас 13 хүний бүрэлдэхүүнтэй бригад үүрийн 05.34 цагт гарч, гэмтлийг засварлахаар шуурхай ажиллаж байна.
Шугамын гэмтлийг засварлахын зэрэгцээ Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд Тайширын усан цахилгаан станц хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын усан цахилгаан станц 1 МВт –ын ачаалалтай ажиллаж байна. Өглөөний байдлаар Завхан аймгийн төв болон сумдад эрчим хүч тасраад байсныг сэргээгдэх эрчим хүчээр ийнхүү хангаж, хэвийн үйл ажиллагаанд нь оруулжээ.
Энэ талаарх мэдээллийг бид цаг алдалгүй хүргэх болно.