Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Монголын Улсын Эрчим хүчний яам, Стандарт, хэмжил зүйн газар, Германы Холбооны Физик техникийн хүрээлэнгээс хамтран “Монгол улсын эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Олон улсын цахилгаан техникийн хороо (IEC)-ны цахилгаан эрчим хүчний нэр томьёоны багц стандартыг англи хэлнээс монгол хэл рүү орчуулан боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь этгээдийг мэдүүлэг ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлэг ирүүлэх зөвлөх нь үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл /ажлын туршлага: эрчим хүчний чиглэлээр сүүлийн 3 жил буюу 2015-2017онд олон улсын стандарт, нормативын баримт бичиг боловсруулж орчуулсан туршлагын талаарх мэдээлэл/-ийг ирүүлнэ.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 01дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 14 дүгээр байр, 2 давхар, 212 тоот өрөө, Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ж.Гэрэл,
Утас: 62263057, 99254489