2018-02-02 11:31:43

ДЭД БҮТЦИЙН УДИРДЛАГЫН МАГИСТРИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Эрчим хүчний салбарын байгууллагуудад цахилгаан, дулааны чиглэлээр 3-аас дээш жил ажиллаж байгаа, англи хэлний өндөр мэдлэгтэй, 35 хүртэлх насны инженер залуучуудыг Япон Улсын Иокохамагийн Үндэсний Их сургуулийн 2018 оны “Дэд бүтцийн удирдлагын магистр”-ийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Сонирхсон инженерүүд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·         35 хүртэлх насны байх;

·         Англи хэлний TOEFL/IELTS-ийн сертификаттай байх;

·         Мэргэжлээрээ тухайн байгууллагадаа 3-аас дээш жил ажилласан байх;

·         Урьд нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх;

 

Шаардлага хангасан инженерүүд дараах бичиг баримтыг бүрдүүлж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагаас өмнө Эрчим хүчний яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс(316 тоот өрөө)-т ирүүлнэ үү. Үүнд:

·         Өргөдлийн маягт (зааварчилгааг доорх линкээр татаж авна уу)

·         Ажлын газрын тодорхойлолт (тус газар хэдэн жил ажилласныг тодорхойлсон байх)

·         Цахилгааны инженер/дулааны инженерээр төгссөн баклаврын дипломын хуулбар

·         Англи хэлний TOEFL/IELTS-ийн сертификат

·         Магистрын судалгааны төлөвлөгөө зэргийг бүрдүүлнэ үү. Өргөдлийн маягтыг доорх линкээр татаж авна уу.

03_Application checklist2018

04_Application Form2018

05_Research Plan2018