2018-03-07 11:06:06

Тусгай зөвшөөрөл хүсэгчдийн анхааралд

Эрчим хүчний яамнаас эрчим хүчний барилга, байгууламжийн угсралт, засвар, ТЭЗҮ, зураг төслийн тусгай зөвшөөрлийн өргөдлийн материалыг цахимаар  хүлээн авах үйл ажиллагаа хийгдэж байна.

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгалт хийлгэх, нэмэлт ажлын төрөл авах өргөдлийн материалыг тавигдах нөхцөл, шаардлагын дагуу бүрдүүлэн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 3 сарын 19-ний өдрийг  дуустал өглөөний 09:00 цагаас  оройн 17:00 цаг хүртэл  Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ-ын 3 давхарт 304 тоот өрөөнд мэргэжилтэн Бадамлянхуад шалгуулан хүлээлгэн өгнө үү.

Холбоо барих утас: 11342453

Хаяг: Улаанбаатар хот, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө “Гутал оффис” 304 тоот