2018-03-09 11:46:58

Зөвлөх инженерийн зэрэг горилох сургалтад сонгон шалгаруулалтыг зарлаж байна

Эрчим хүчний салбарын Мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн 2013 оны 12 сарын 17-ны өдрийн хурлын шийдвэр, Зэрэг олгох журмыг үндэслэн 2018онд “Зөвлөх инженер”-ийн зэрэг горилох сургалтад сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сургалт 2018 оны 03 сарын 19-ний өдөр эхлэх ба бүртгэл 2018 оны 03 дугаар сарын 06-наас  03 дугаар сарын 14-ний хооронд  ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны 2-616 тоот өрөөнд явагдана. Суралцахыг хүсэгсэд Зэрэг олгох журамд заасан болзолуудыг хангасан байхаас гадна дараах материалуудыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

·         Төрийн албан хаагчийн анкет;

·         Зураг (3х4 хэмжээтэй 1 хувь, файлаар);

·         Ажил олгогчийн албан бичиг(суралцуулах шаардлагатайбайгаа талаар) ;

·         Ажил байдлын тодорхойлолт

·         Дипломын хуулбар (баталгаажсан);

·         Бүтээлийнтайлан,жагсаалт(Захиалагчийн албан тодорхойлолтоор баталгаажсан);

·         Мэргэшсэн инженерийн гэрчилгээ болон бусад мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээний хуулбар

·         Холбоо барих утас: 99131650

Жич: Зөвлөх, Мэргэшсэн инженерийн хугацаа дуусаж байгаа хүмүүс сунгалтын тайлангаа 2018 оны 03 дугаар сарын 30-ны дотор бичиж ирүүлнэ үү.