Үйлдвэрийн районы 35 кВ-ын 35/6 кВ-ын 2*6300 кВА дэд станц, 35кВ-ын хуурай салгуурын пунктын өргөтгөл /Дархан-Уул/
Тендер шалгаруулалтын нэр: Үйлдвэрийн районы 35 кВ-ын 35/6 кВ-ын 2*6300 кВА дэд станц, 35кВ-ын хуурай салгуурын пунктын өргөтгөл /Дархан-Уул/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXVI.1.24
Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Үйлдвэрийн районы 35 кВ-ын 35/6 кВ-ын 2*6300 кВА дэд станц, 35кВ-ын хуурай салгуурын пунктын өргөтгөл /Дархан-Уул/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 20000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: шаардлагагүй
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудад дор хаяж нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ажил хийж гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: БХБЯ-ны 2.1.2. ЭХЯ-ны 03.2.1 03.2.3
Тендерийг 2014 оны 3-р сарын 17 ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 3-р сарын 17 -ний өдрийн, 15 цаг 30 минутад нээнэ.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд 10%-ийн давуу эрхийн зөрүү тооцно.
Худалдан авах ажиллагааны газар