Эрчим хүчний сайд Н.Тавинбэх элчин сайд Дэйв Воусэнг хүлээн авч уулзав

A- A A+


Photo

Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Австрали улсаас Монгол Улсад суух элчин сайд Дэйв Воусэнг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын эхэнд элчин сайд Дэйв Воусэн Эрчим хүчний сайд Н.Тавинбэхид баяр хүргэж, цаашдын ажилд амжилт хүслээ. Тэрээр манай хоёр орны эрчим хүчний салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Австрали хоёр улсын эрчим хүчний салбарт ижил төстэй талууд их байдгийг элчин сайд Дэйв Воусэн онцоллоо. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хуримтлуулсан туршлагаас хуваалцахад бэлэн гэлээ. Мөн “Оюу Толгой” ХХК болон өмнийн бүсийг эрчим хүчээр хангах Тавантолгойн цахилгаан станцыг барихад хөрөнгө оруулалтын зарим асуудалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрчим хүчний салбарт олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх гол төслүүдийн талаар дурдав. Мөн Таван толгойн нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц барих нь “Оюу Толгой” төслийн ил болон далд уурхайн ажлыг эрчим хүчээр хангах, өмнийн бүсийг эрчим хүчээр хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах стратегийн чухал ач холбогдолтой учраас  Засгийн газар онцгой анхаарч төслийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.  Уг асуудалд дэмжлэг үзүүлэх санал тавьсан элчин сайд Дэйв Воусэнд талархал илэрхийллээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ